ЗАХИАЛГА ӨГӨХ ЗААВАР

  1. Та Үндэсний төв архивт хадгалагдаж байгаа баримтаас лавлагаа захиалах боломжтой.
  2. Танд шаардлагатай байгууллагын баримт хадгалагдаж байгаа эсэхийг шалгаж үзнэ үү!
  3. Үндэсний төв архивт баримт нь хадгалагдаж байгаа байгууллагуудын жагсаалтыг энд дарж үзнэ үү. 
  4. Үндэсний төв архив хадгалагдаж буй баримтыг хадгаламжийн нэгжийн гарчигаар онлайн хайлт хийж болно. Баримтын онлайн хайлт хийх бол энд дарж орно уу
  5. Лавлагааны төрлүүдээс захиалахыг хүссэн лавлагааны төрлийг сонгож орно
  6. Захиалга хүсэгч нь захиалгыг крилл үсгийн тэмдэгтээр бичиж оруулна
  7. ЗАХИАЛГЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ болон ЛАВЛАГАА ЗАХИАЛАГЧИЙН МЭДЭЭЛЭЛ хэсэгт асуулгын дагуу үнэн зөв доторхой бичиж оруулна уу.
  8. Асуулгын дагуу мэдээллийг үнэн зөв бичиж оруулаад "Захиалах" гэсэн товчийг дарна.
  9. Таны захиалга амжилттай бүртгэгдсэн үед "ТАНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ БҮРТГЭГДЛЭЭ" гэсэн мэдээлэл гарна.
  10. Таны захиалгыг ажлын 5-7 хоногт багтаан шийдвэрлэнэ. /Захирамжлал болон хүн амын тооллогын баримтын лавлагааг ажлын 5 хоногт, цалингын баримтын лавлагааг ажлын 7 хоногт шийдвэрлэж олгоно/
  11. Лавлагааны хариуг Архивыг Ерөнхий Газрын нэг цонхны үйлчилгээний хэсгээс ирж авна уу
    Хаяг:  Хан-Уул дүүрэг 10-р хороо "Буянт-Ухаа 2" цогцолбор барилгаас урагшаа 700 метр
  12. Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл  77002087, 1800-1205 утсаар холбогдоно уу.

ТА ДАРААХ ЛАВЛАГААНЫ ТӨРЛӨӨС СОНГОНО УУ

    - ЗАХИРАМЖЛАЛЫН БАРИМТЫН ЛАВЛАГАА
    - ЦАЛИНГИЙН БАРИМЫН ЛАВЛАГАА
    - ХҮН АМЫН ТООЛЛОГЫН БАРИМТЫН ЛАВЛАГАА
    -УНШЛАГЫН ТАНХИМААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ЗАХИАЛГА
   

 

     

Архивын Ерөнхий Газар. 2016